Онцгой нөхцөл байдлын Үйлчилгээний нөхцөл


Монгол Улсад " Ковид 19" вирус бүртгэгдэж онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан гарсан R+F хүүхдийн живхний хүргэлтийн үйлчилгээний санамж: 

1. Захиалга болон хүргэлт үйлчилгээ:

  • Захиалгыг Зөвхөн www.rascalandfriends.mn веб сайтаар хүлээн авах.
  • Захиалгыг тухайн өдрийн 09:00 цагт нээнэ.                                             
  • Тухайн өдрийн 09:00-16:00 цагийн хооронд баталгаажсан захиалга, Дараа өдрийн 7:00-17:00 цагийн хооронд хүргэгдэнэ.
  • Хүргэлт хийгдэж амжаагүй захиалга дараа өдрийн 7:00-17:00 хүргэгдэх болно.
  • Цаг үеийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан өдөр бүрийн хүргэлтийн захиалга лимиттэй болно.
  • Зөвхөн ДАНСААР төлбөр тооцоог хийх боломжтой.
  • Зөвхөн өөрийн нэр дээр бүртгэлтэй өөрийн данснаас төлбөр тооцоог шилжүүлнэ. Хэрэв  хүргэлтийн  төлбөр  төлөх  бол живхний үнэ дээр  нэмж төлбөрийг  хийнэ.
  • Монгол улсад үүсээд байгаа онцгой нөхцөл байдал, цаг үеэс шалтгаалан хүргэлт цаг хугацаандаа очоогүй тохиолдолд барааны төлбөрийг хэрэглэгчийн данс руу 100% буцаан шилжүүлэх болно.

2. Хүргэлтийн төлбөр:

  • 50,000 төгрөгөөс дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй.
  • 49,999 төгрөгөөс доош худалдан авалтад хүргэлт 3000 төгрөг болно.

3. Хүргэлтийн бүсчлэл:

  • УБ хотын А бүсэд (5-н шар, Ботаник, 7-н буудал, Зайсан)
  • Хөдөө орон нутагруу хүргэлт хийгдэхгүй

     

    Хүргэлтийн үйлчилгээний нөхцөл

    Нэг. Ерөнхий зүйл

    1.1 Энэхүү вэб сайтын үйлчилгээг ашигласнаар манай www.rascalandfriends.mn хүргэлтийн  үйлчилгээний нөхцөлийг хүлээн  зөвшөөрсөнд тооцогдох болно.

    1.2 Бүртгэлтэй үйлчлүүлэгчийн  хувийн  мэдээллийг нууцлаж зориулалтын бусаар  ашиглахгүй, бусдад  дамжуулахгүй хадгална.

    Хоёр. Бараа захиалга, хүргэлт

    2.1 Захиалга авах хэлбэр :

    • Захиалгын утас: 7575-1515
    • Вэб хуудас - rascalandfriends.mn сайтаар тус тус захиалга авна.
      • Хүргэлтийн захиалгын утас Даваа-Баасан гарагт 9:00-17:30 цагийн  хооронд захиалга хүлээн авна.
      • Нэмэлт Үйлчилгээ: 9:00-12:00 цагийн /Даваа-Баасан/ хоорондох 25,000₮-с дээш захиалгыг 2,500₮-р өдөртөө хүргэх боломжтой.
      • Даваа – Бямба гарагт Хотын A, B бүсэд хүргэлт үнэгүй. /7 буудал, Зайсан, 5-н шар, Ботаник, Толгойт, Улиастай, Салхит, Нисэх/
      • Тухайн өдрийн 09:00-17:30 цагийн хооронд баталгаажсан захиалгын хүргэлт маргааш өдрийн 10:00 – 22:00 цагийн хооронд хүргэлт хийгдэх болно.
      • Хүргэлтийн маршрутаас шалтгаалан очих цагийг нарийн тодорхойлох боломжгүй.
      • Захиалгын ажилтан үйлчлүүлэгчээс живхний төрөл, тоо ширхэг, хаяг байршил,төлбөр төлөх хэлбэр холбогдох утасны дугаар зэрэг мэдээллийг авна.
      • Захиалгын ажилтан үйлчлүүлэгчээс тодруулах зүйл гарвал захиалга өгсөн утсаар холбогдох тул утсандаа заавал хариу өгөх.
    • Хүргэлтийн бүсчлэл:
    • Хотын A, B бүсэд хүргэлт үнэгүй. /7 буудал, Зайсан, 5-н шар, Ботаник, Толгойт, Улиастай, Салхит, Нисэх/
    • Хөдөө орон нутгийн автобус болон замын унаанд хүргэж өгөөд 50.000₮-с дээш захиалганд хүргэлт үнэгүй, 50.000₮-с доош захиалганд хүргэлтийн төлбөр 3000 төг бөгөөд замын унааны хүргэлтийн  төлбөрийг захиалагч хийнэ.
    • Долоо хоног бүрийн Лхагва гарагт хөдөө орон нутгийн замын унаанд хүргэж өгөөд хүргэлтийн төлбөр авахгүй – /Үйлчлүүлэгч өмнөх өдрүүдэд нь захиалга өгч баталгаажуулсан байна. /

      Гурав. Барааны үнэ, төлбөр  тооцоо

      3.1 Хүргэлтийн захиалганд НӨАТ-н сугалаатай баримт олгогдоно.   

      3.2 Төлбөрийн хэлбэр:

      Зөвхөн ДАНСААР төлбөр тооцоог хийх боломжтой.

      - Дансаар төлбөрөө шилжүүлэх тохиолдолд дараах банкны дансаар төлбөр тооцоог  хийсэн байна. Хэрэв  хүргэлтийн  төлбөр  төлөх  бол живхний үнэ дээр  нэмж төлбөрийг  хийнэ. /Хүргэлтийн  үйлчилгээнд-НӨАТ-тэй баримт олгоно./

      • ХААН банк  Брикланд ХХК   512 405 0160 тоот данс   /Гүйлгээний утга дээр захиалгын 4 оронтой дугаарыг, утасны дугаарын хамт заавал бичиж төлбөрийг шилжүүлэх /

       

      Дөрөв. Буцаалт ба төлбөр тооцоо

      • Хүргэлт эхлэхээс өмнө төлбөрөө шилжүүлсэн боловч худалдан авалтаа цуцлах бол 7575-1515 дугаарын утсаар мэдэгдэн цуцална.- Төлбөрийг ажлын 3 хоногт багтаан 100% эргүүлэн шилжүүлнэ.
      • Хүргэлтээр очсон живхийг авахгүй буцаах, өөр төрлийн размераар солих бол / живхний уут сав бүрэн бүтэн, шинээрээ байх тохиолдолд/ - өөр төрлийн размераас сонгож дахин худалдан авалт хийх эсвэл төлбөрийг ажлын 3 хоногт багтаан буцаан шилжүүлнэ. Энэ тохиолдолд худалдан авагч нь хүргэлтийн зардал болох 3,000 - 5,000 төгрөгийг нэмж төлөх буюу суутгуулна.
      • Худалдан авсан бараагаа цуцлах, буцаах солих болон 4.1; 4.2-р заасан тохиолдлуудад банкны шимтгэлийг хэрэглэгийн төлбөрөөс суутгана.